Хүн мөрөөдөлтэй ямар нэгэн зүйлд тэмүүлэн түүндээ хүрэхийн тулд амьдрах нь амьдралыг илүү утга учиртай болгож өгдөг юм болов уу? Миний мөрөөдөл биелэхгүйнээ хэмээн сэтгэлээр унах хэрэггүй. Доорх оруулсан зүйлсийн дагуу ажиллаад нэг үзээрэй.
1. Хэзээ ч өөр хүнд муу юм бүү хүс. Таны хүсэл зөвхөн сайхан
энерги агуулж байх ёстой. Санаандгүйгээр ч, хүнд муу юм болох байдлаар хүслээ
илэрхийлэхээс болгоомжлоорой. “Доржийг халаад оронд нь намайг тавиасай” гэж
хүсэхийнхээ оронд “Би хэлтсийн дарга болохыг хүсч байна” гэх хэрэгтэй. Биднээс
гарч байгаа юм бүхэн бидэн рүү буцаж ирдэг гэдгийг санах хэрэгтэй.
2. Хүсэл бодлоо бодохдоо хэзээ ч “үгүй” гэсэн утгаар илэрхийлж
болохгүй. “Энэ жил дахиж тэнэгтэхгүй” гэхийн оронд “Энэ жил би их ухаалаг
ажиллана”, “Энэ жил арчаагүй, мөнгөгүй байхгүй” гэхийн оронд “ Энэ жил
мөнгөтэй, арчаатай явна” гэх мэтээр. Мөн муу үгийг оруулахгүй байх хэрэгтэй.
“Би өвчнөөсөө сална” гэхийн оронд “Би цоо эрүүл болно” гэх мэтээр. Хүсээгүй
юмаа огт хэлэхгүй, эсрэг утгын сайн үгийг хэрэглэх ёстой. Дээд тэнгэр
найруулгын дүрмийг мэдэхгүй, зөвхөн үндсэн үгнүүдийг л ойлгоно гэж бод.
3. Таны хүсэл тань биелэх боломжтой хүсэл байх ёстой. Хэрэв та 160
см өндөртэй байж топ – модель, эсвэл мэргэжлийн сагсчин болно гэж хүсвэл
утгагүй.
4. Хүсэл тань зөвхөн тантай л холбоотой байх ёстой. Бусад хүний
тухай байх ёсгүй, яагаад гэвэл бусдын хувь заяаг бидний хүслээр өөрчилдөггүй
юм. “Дорж надад дурлаг” гэхийн оронд “Би жинхэнэ хайртайгаа учирна” гэж бодох
ёстой. “Эрдэнээ дарга намайг орлогчоороо тавиг” гэхийн оронд “ Би орлогч дарга
болнo гэх учиртай. Ер нь хүслийн биелэл ирэх тодорхой цэгийг бодох заах
шаардлага байхгүй, биелэл таны огт бодоогүй газраас ч ирдэг юм.
5. Хүслээ бодож бичих үед тань бүх юм төгс сайхан байх ёстой.
Нүүрээ ч угаахгүй халадтайгаа суугаад, хагархай үзгээр цаасны оронцог дээр
бичиж хэрхэвч болохгүй. Сайхан хувцастай, нүүр, үсээ янзалчихаад, аятайхан
үзгээр сайн цаасан дээр хүслээ бичих хэрэгтэй. Хүсэл мөрөөдөлдөө зохих
хүндэтгэлийг үзүүлэхгүй бол яаж биелэх вэ дээ?
6. Хүсэл тань биелсний дараа гарах үр дүнг сайтар эргэцүүлж
бодоорой. Энэ танд үнэхээр хэрэгтэй юу? Үүнээс ямар үр дагавар гарч болзошгүй
вэ? Тэр үр дагаваруудаас бас юу гарч болзошгүй вэ? Бүхнийг ургуулан бодож
ирээдүйгээ тооцож байж хүсэх хэрэгтэй.
7. За ингээд хүслээ яг зөв гэдэгт итгэлтэй байгаа бол биелнэ
гэдэгт 100% итгэлтэйгээр шивнэн бичээрэй. Ямар ч эргэлзээ байх ёсгүй шүү.
Биелчихсэн байгаа мэтээр төсөөлөн бод.
8. Юу хүссэн тухайгаа хэнд ч бүү хэл. Биелсний дараа л хэл. Сайн
найз чинь ч санамсаргүйгээр хүслийг тань баллачихаж магад. Тэгээд биелээгүй
тохиолдолд танаар тоглоом хийх бололцоог хэнд ч бүү өг.
9. Хүслээ илгээх үедээ сэтгэл санаагаа маш эерэг болгосон байх
хэрэгтэй. Сайхан ааштай, өөдрөг сэтгэлтэй байх ёстой. Хэрэв таныг хэн нэг нь
уурлуулсан, гомдоосон бол ийм байдалтайгаар хүсэл бодоод хэрэггүй. Та хүслээ
зохих энергээр тэтгэж чадахгүй тул биелэхгүй. Тэгснээс хүлээж байгаад өөр
бололцоотой үеийг ашигласан нь дээр.
10. За ингээд бүх юм бүрдсэн бол хүслээ илгээ. Байнга түүнийгээ
бодоод байж хэрэггүй, тань дээр уягдаад, сансар огторгуй рүү очихгүй байвал
яана? Бодоод л мартчих хэрэгтэй.
Харин баярын дараа хүсэл мөрөөдлөө биелүүлэх алхмуудыг хийнэ.
Мөрөөдөл гэдэг бол хийсвэр эд, ямар ч барьцгүй. Тэгэхээр түүнийг барьцтай, бодитой
болгох хэрэгтэй, өөрөөр хэлбэл мөрөөдлөө зорилго болгоно.
No comments:
Post a Comment